Улаанбаатарт 5 градус дулаан байна

Улаанбаатарт 5 градус дулаан байна

Өнөөдөр\2022.05.11\нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар хойноос секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Өдөртөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 16-21 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна. Улаанбаатарт өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, өдөртөө 3-5 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.