Сайд асан М.Сономпилын давж заалдах шатны шүүх хурал болж байна

Сайд асан М.Сономпилын давж заалдах шатны шүүх хурал болж байна

Эрчим хүчний сайд асан М.Сономпил хорих ангид улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр ял эдлэн суугаа. Харин өнөөдөр түүний өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах заалдах шатны шүүхэд хуралдаан 09:00 цагт хэлэлцэж эхлээд байна.

Учир нь Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан хэргээр АТГ-аас шалгасан байдаг. Улмаар прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан "...албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан "хахууль авсан" гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.

Түүнийг 266 сая төгрөг авсан гэх  хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд гэм буруутайд тооцож, 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор зааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэсэн юм.