СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашинтайгаа онхолдож эд ангид хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашинтайгаа онхолдож эд ангид хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Өчигдөр /2022.05.12/ 12:33 цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны “Задгай” /Цагаан давааны хогийн цэгийн зүүн талд/ Суудлын автомашин онхолдож жолооч нь автомашины эд ангид хавчуулагдсан байсныг Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн Ц /42 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж ГССҮТ-д хүргэж өгсөн байна.