МАН-ЫН БҮЛГИЙН ХУРАЛ: Сайжруулсан түлшийг хэрэглэх зааврыг эртхэн өгөх байсан

МАН-ЫН БҮЛГИЙН ХУРАЛ: Сайжруулсан түлшийг хэрэглэх зааврыг эртхэн өгөх байсан

МАН-ын бүлэг өчигдөр хуралдсан. Хуралдаанаар сайжруулсан түлшинд хордсон иргэдийн асуудлаар ярилцсан гэж тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдсэн билээ.

Тэрбээр “Сайжруулсан түлшнээс болж хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хүний амь эрсдсэн хэрэгт гүн эмгэнэл илэрхийлье. Бүлгийн хурал дээр Шадар сайдын мэдээллийг сонссон. Түлшний чанарт хийж буй аудит, түлш олголт, зуухны стандарт зэрэг асуудлаар ярилцлаа. Засгийн газрын зүгээс яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Ялангуяа буруутай албан тушаалтан байвал маш хурдан хариуцлага тооцох хэрэгтэй байна. Түлш, зуух, түлж буй технологи дээрээ маш хурдан дүгнэлт гаргаад хурдан арга хэмжээ аваад явах хэрэгтэй байна. Засгийн газар тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй” гэсэн.

Тэгвэл тус бүлгийн хуралдааны үеэр тус бүлгийн гишүүд сайжруулсан шахмал түлшийг хэрхэн хэрэглэх талаарх заавар зөвлөмжийг эртхэн өгч байхгүй яасан юм хэмээн ундууцжээ.

Тэд мөн дүгнэлт гараагүй учраас шууд Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг ярих нь эрт байна. Мэргэжлийн байгууллагуудын шинжилгээ дүгнэлт гарсан. Гэхдээ дахин олон улсын лабораторид явуулж шинжлүүлэх шаардлагатай. Энэ ажлаас УИХ хол шүү дээ. Харин хотын захиргааны удирдлага дор хэрэгжиж буй ажил учир зохих хууль дүрмийн дагуу шийдвэрлэх шаардлагатай. Ер нь яаралтай холбогдох шалгалтуудыг хийж дүгнэлтийг гаргах шаардлагатай. Шахмал түлшний өнгөгүй, үнэргүй гэдгийг эрт сануулах байсан гэх мэтээр ярилцжээ.