Их Британийн Ази, Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна

Их Британийн Ази, Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна

Их Британийн Гадаад Харилцаа, Хамтын Нөхөрлөл, Хөгжлийн Яамны Ази, Ойрх Дорнодыг хариуцсан төрийн сайд Аманда Миллинг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Тэрбээр өөрийн твиттер хуудастаа “Сайн байна уу. Монголын нийслэл Улаанбаатарт анх удаа ирж байгаадаа баяртай байна. Худалдаа, хөрөнгө оруулалт, Боловсрол ба тогтвортой хөгжил, Бүс нутгийн асуудлын чиглэлээр ярилцаж, харилцаа холбоогоо бэхжүүлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэжээ. Түүний айлчлал өнөөдөр дуусах аж.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө