ВИДЕО: Оросын цэргүүд энгийн хоёр иргэнийг хөнөөж буйг харуулсан бичлэгийг CNN агентлаг нийтэлжээ

ВИДЕО: Оросын цэргүүд энгийн хоёр иргэнийг хөнөөж буйг харуулсан бичлэгийг CNN агентлаг нийтэлжээ

Оросын цэргүүд Украины нийслэл Киев хотын захад зэвсэггүй хоёр энгийн иргэнийг буудан хөнөөсөн бичлэг дэлхий нийтийн анхааралд ороод байна.

Тодруулбал, Украины прокурорууд дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн шалгаж байгаа тус бичлэгийг CNN агентлаг олж авч, дэлхий нийтэд мэдээлжээ. Энгийн иргэдийг онилохыг хууль бус гэж үздэг дайны дүрэмтэй ч, Оросын цэргүүдэд амиа алдсан хоёр иргэний нэг нь автомашины худалдааны төвийн эзэн байсан бол, нөгөө нь тус газарт харуулаар ажилладаг 68 настай Леонид Олексиович Пляц байжээ.

Түүний охин "Миний аав энгийн иргэн, 68 настай, зэвсэггүй тайван хүн байсан” гэжээ. 

Тус хэрэг явдал, Оросууд Киевийг эзлэх гэсэн 3 дугаар сард болсон байна. Энэ үеэр Киев хотын захад Украины арми Оросын давшилтыг зогсоохоор ширүүн тулалдаж байжээ. Харин гуравдугаар сарын 16 /2022.03.16/-нд автомашины худалдааны төвийн гадаа болсон явдал нь цэрэг, зэвсэглэсэн энгийн иргэдийн хоорондох тулаан биш байсан байна. 

Бичлэгт харуулснаар, Оросын таван цэрэг тус газарт ирж, барилга руу нэвтэрч, цоож руу нь буудаж, шил хагалж байгааг харуулжээ. Ингээд украины хоёр иргэн гараа өргөөд ойртоход тэд түүнийг зогсоож, зэвсэг хайж байгаа мэт харагдах аж. Ингээд цэргүүд эргэж, хоёр энгийн иргэн харуулын байр руугаа буцаж явахад нь хоёр цэрэг тус хоёр иргэний араас буудаж, тэд газарт унах нь бичлэгт үлджээ. Дараа нь цэргүүд барилга дотор хуяг дуулгаа тайлж байгаа нь харагдана. Тэдний нэг нь тавиур дээрээс малгай шүүрэн авч өмсөнө, мөн хоёр цэрэг юм ууж, бие биедээ хундага өргөж байгаа бололтой үйлдэл гарах ажээ. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: CNN

Украины хоёр энгийн иргэн Оросын цэргүүдийг араас нь буудаж алахаас хэдхэн минутын өмнө тэдэнтэй ярилцаж байна

Киевийн ойролцоох автомашины дэлгүүрт буутай орос цэргүүд ойртож ирэв.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө