"Нийслэлийн засаг даргын захирамжаар жагсах цуглах эрхийг хууль зөрчиж хязгаарласан"

"Нийслэлийн засаг даргын захирамжаар жагсах цуглах эрхийг хууль зөрчиж хязгаарласан"

Монголын Эмнести Интернэшнлээс "Цар тахал ба хууль сахиулах ажиллагаа" мониторингийн тайлан танилцуулж байна.

Монголын Эмнести Интернэшнлийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, "Нийслэлийн засаг даргын захирамжаар жагсах цуглах эрхийг хууль зөрчиж хязгаарласан. Иргэдийн жагсах эрхийг хязгаарлах эрх нийслэлийн Засаг даргад байхгүй. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг баривчилсан нь олон улсын уриалгатай харшилсан. Цагдаагийн байгууллагын гол үүрэг нь жагсагчдын аюулгүй байдлыг хангах байтал жагсаал цуглааныг тараасан нь цар тахлыг харин ч нэмэгдүүлсэн үр дагаварт хүргэсэн.

Энэ долоо хоногт жагсагч руу гурил цацсан тохиолдол гарсан. Цагдаа нар ажлаа хийсэн бол жагсагчдын аюулгүй байдалд хүндрэл учрахгүй. Тиймээс жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг шинэчлэхдээ төрийн чиг үүргийг тодорхой болгох хэрэгтэй.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллагыг мэдээллээ нэг газраас авахыг хуульчилсан нь хэвлэлийн эрх чөлөөг нухчин дарсан хэрэг. Засгийн газраас гаргаж байгаа мэдээлэл нь үнэн эсэхийг шалгах хөндлөнгийн хяналт байгаагүй.

Мөн цар тахлын үеэр автобустай иргэдийг зогсоож насанд хүрээгүй хүүхдийг гадаа удаан хугацаанд зогсоосон нь хүүхдийн эрхийн конвенцыг зөрчсөн.

Цаашид цагдаагийн байгууллага тус бүр дээр хүний эрхийг зөрчихгүй байхын тулд нарийн журам гаргах хэрэгтэй.

Цар тахлын хууль нь хүний эрхийн конвенцод нийцээгүй бөгөөд зарим нэг алдаа дутагдлаа сүүлд шинэчлэхдээ зассан" гэлээ.