"Төв талбайд жагссан иргэнийг өшиглөсөн" цагдаад холбогдох хэргийг хаажээ

"Төв талбайд жагссан иргэнийг өшиглөсөн" цагдаад холбогдох хэргийг хаажээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 07-ны өдөр /2022.04.07/ Сүхбаатарын талбайд иргэдийн тайван жагсаал, цуглааны үеэр цагдаагийн байгууллагын алба хаагчид нийлж нэг иргэнийг өшиглөж, биед нь халдсан хэрэг гарсан билээ.

Тус хэргийн дагуу баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлсэн, хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан гэмт хэргийн талаарх гомдлыг холбогдох албанд өгсөн байна. Харин Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс хариу мэдэгдэх хуудас ирүүлж тус цагдаагийн алба хаагчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.