Ж.Мөнхбат: Т.Доржханд гишүүний Үндсэн хуулийг өөрчлөх агуулгаар тавьсан шаардлагын хариуг даваа гарагт өгнө

Ж.Мөнхбат: Т.Доржханд гишүүний Үндсэн хуулийг өөрчлөх агуулгаар тавьсан шаардлагын хариуг даваа гарагт өгнө

УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуулийг өөрчилж, сонгуулийн тогтолцоог өөрчилж холимог болгох агуулгаар Үндсэн хуулийн цэцэд хандсаны зэрэгцээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага тавьсан. 

Мөн тэрбээр өнгөрсөн долоо хоногт "Өөрсдөө өөрчил. Үгүй бол тар" гэх эсэргүүцлийн жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. Тэрбээр уг асуудлаар өчигдөр мэдээлэл хийсэн юм. 

Тодруулбал, "Энэ хугацаанд бид 21 аймаг, 9 дүүргээр явж иргэдтэйгээ уулзлаа. Яагаад бид тогтолцоогоо өөрчлөх ёстой, парламентын ардчиллыг бэхжүүлэх ёстой юм, яагаад сонгуулийнхаа хуулийг өөрчилж холимог системээр явуулах ёстой талаар иргэдтэй ярилцсан. Иргэд маш их дэмжиж байна. Нийт 100 мянган иргэний саналыг сонсож гарын үсгийг нь цуглууллаа. Энэ гарын үсгийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өгсөн. УИХ-ын даргын хувьд маш гайхаж, хүндэтгэлтэйгээр хүлээн авсан. Мөн хууль журмын дагуу сонгуулийн тогтолцоог болон эдийн чухал асуудлыг шийдээд явья гэдэгт санал нэгдсэн. энэ бол баяртай мэдээ. Шаардлагын хариуг Төрийн байгуулалтын байнгын хороогоор дамжуулаад өгнө гэсэн.

Тэгвэл энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаас тодрууллаа.

Тэрбээр, "Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Т.Доржханд нарын жагсаал зохион байгуулагчдын шаардлагыг Төрийн байнгын хорооны даргын хувьд хүлээж авсан. Ажлын тав хоногийн хугацаа өгсөн. Тэр нь өнөөдөр /2022.05.13/ дуусаж байна. Бидний зүгээс даваа гаригт хариуг нь өгөхөөр ажиллаж байна. Шаардлагад Үндсэн хуулийн нэмэлтээр шийдэгдэх асуудлууд  байна. Органик хуулинд оруулаад шийдэх асуудал биш.

Жишээ нь сонгуулийг өөрчлөх. 2016 оны Үндсэн хуулийн цэцийн 16 дугаар дүгнэлтээр хүлээж авсан УИХ-ын тогтоол байгаа. Цэцийн дүгнэлтээр пропорциональ системээр сонгууль явуулж болохгүй гэдэг шийдвэр гарсан. Тухайн үеийн З.Энхболд даргатай УИХ хүлээж авч баталсан. Энэ асуудлыг л өөрчилье гэсэн байгаа юм.

ГанцхТ.Доржханд гишүүний тавьсан асуудал биш. Энэ хоёр асуудлаар өмнө олон хэлэлцүүлэг болж байсан. Монгол үндэсний Ардчилсан нам, Хүн нам зохион байгуулж байсан.  АН-ын УИХ дахь бүлгийн гишүүдээс мөн тавьж буй шаардлага бий. Хуулийн анхны хэлэлцүүлэг дээр ч ярьж байсан.

-20, 30 ГИШҮҮНИЙ ЛОББИДОХОД ХУУЛЬ БАТАЛЖ БОЛООД БАЙНА-

Дэлхий дээрх парламентын засаглалтай улс орнуудаас Монгол улс бол хамгийн цөөхөн парламентын гишүүнтэй. Энэ маш хэврэг парламентыг бий болгож байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл 20,30 хүнийг лобидоход л хууль батлагдана. Хоёр сая хүн амтай улс 100 гишүүнтэй байхад манай улс 76 байна гэдэг асуудлыг улс төрийн намууд сүүлийн нэг жилийн хугацаанд тавиад байгаа. Учир нь 76 гишүүн сонгож байхад хүн амын тоо дөнгөж нэг сая байсан. Харин одоо гурван сая хүрсэн учир улс төрийн төлөөллийн чанарыг олон улсын жишиг стандартад нийцүүлэхээр байгаа юм” гэв.

ВИДЕО:




Өнөөдөр морь өдөр

58 минутын өмнө