НАТО-д элсэх хүсэлтээ өгнө гэж мэдэгдсэн Финландад ОХУ хариу арга хэмжээ авна гэв

НАТО-д элсэх хүсэлтээ өгнө гэж мэдэгдсэн Финландад ОХУ хариу арга хэмжээ авна гэв

Финланд улс НАТО-д элсэх хүсэлтээ ирэх долоо хоногт албан ёсоор өгөхөөр төлөвлөж байна. Энэ талаар тус улсын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто "NHK" телевизэд ярилцлага өгөхдөө албан ёсоор мэдэгдсэн юм.

Тэгвэл ОХУ хөрш Финландад хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон гэж мэдэгджээ. Тус улсын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд “Финландын энэ алхам хоёр орны харилцаа түүнчлэн Европын аюулгүй, тогтворгүй байдалд ноцтой хохирол учруулах” болно гэсэн байна.

Финлянд өнөөг хүртэл хөрш улстайгаа дайсагналцахгүй гэсэн байр суурийг баримталж, НАТО-д элсэх сонирхолгүй байгаагаа илэрхийлж байв. Гэвч ОХУ Украин руу халдан, довтолсны дараа НАТО-д элсэхээс өөр аргагүй болсон гэсэн байр суурийг тус улсын эрх баригчид илэрхийлж байгаа. Финландаас гадна Швед ч мөн НАТО-д элсэх хүсэлтээ ирэх долоон хоногт гаргахаар төлөвлөж байна. НАТО-гийн Ерөнхий = нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Швед, Финлянд улсыг гишүүнээр элсүүлэх үйл явц "нэлээн хурдан" болно гэж найдаж байна гэжээ.

Эх сурвалж: BBC