В.Путин "НАТО-д элсэх нь Финландын хувьд алдаа байх болно" гэж анхааруулжээ

В.Путин "НАТО-д элсэх нь Финландын хувьд алдаа байх болно" гэж анхааруулжээ

ОХУ, Финландын ерөнхийлөгчид өчигдөр/2022.05.15/ утсаар ярьжээ. Энэ үеэр Владимир Путин “НАТО-д элсэж, төвийг сахих статутаас татгалзах нь Финландын хувьд “алдаа” байх болно гэж анхааруулсан байна.

Тодруулбал, тэрбээр “Бид ямар нэгэн байдлаар Финляндын аюулгүй байдалд заналхийлээгүй. Цэргийн төвийг сахих уламжлалт бодлогоо өөрчлөх нь танай улсын хувьд алдаа байх болно” гэжээ. Мөн “Финлянд  НАТО-д элсвэл хоёр орны олон жилийн турш үргэлжилсэн найрсаг харилцаанд сөргөөр нөлөөлнө” гэж нэмж хэлсэн байна.

Харин Финляндын Ерөнхийлөгч Ниинистё ОХУ-ын сүүлийн үеийн алхмууд, Украиныг түрэмгийлэхтэй зэрэгцэн "Финландын аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж буй" талаар В.Путинд ярьсан байна.

Финлянд улс тун удахгүй НАТО-д элсэх албан ёсны хүсэлтээ гаргах гэж буйгаа мэдэгдсэн. Финляндын хувьд өнөөг хүртэл зүүн хөрштэйгөө дайсагналцахгүйн тулд НАТО-д элсэхээс татгалзсан байр сууриа хадгалж ирсэн юм. В.Путин өчигдөр Финландыг шууд утгаар  сүрдүүлээгүй ч тус улсын Гадаад хэргийн яам Баасан гарагт хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. ОХУ Финландад эрчим хүч нийлүүлэхээ зогсоосон нь энэ хариу арга хэмжээний нэг илрэл гэж шинжээчид үзэж байна. Харин Финландын зүгээс ОХУ-аас авдаг эрчим хүч нь үндэсний нийлүүлэлтийн 10 орчим хувийг л эзэлдэг бөгөөд өөр эх үүсвэрээр орлуулах боломжтой гэж мэдэгдээд буй.

Эх сурвалж: BBC




“BONUS BOOST” BSB-д

13 цагийн өмнө