“О.Орхон гадаад руу зугтаагүй, томилолтоор явсан”

“О.Орхон гадаад руу зугтаагүй, томилолтоор явсан”

Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхоныг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаас шалтгаалан хил давсан гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн зарим хэрэгслүүд гаргаж буй. Уг асуудлыг албаны эх сурвалжаас тодруулахад, тэрбээр бизнес, албан ажлын журмаар тавдугаар сарын 8-ны өдрөөс хойш томилолтоор явж байгаа, олон нийтийн ойлгож буй асуудлаар хил давсан юм биш хэмээн тайлбарлав. Энэ асуудалтай холбоотойгоор тун удахгүй Худалдаан хөгжлийн банк тайлбар гаргах аж.