ШУУРХАЙ: Монгол Улсын иргэд байж болзошгүй гурван хүнийг Австралийн цагдаагаас эрэн хайж эхэлжээ

ШУУРХАЙ: Монгол Улсын иргэд байж болзошгүй гурван хүнийг Австралийн цагдаагаас эрэн хайж эхэлжээ

Монгол Улсын иргэд байж болзошгүй гурван хүнийг Австралийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж эхэлжээ. Учир нь тэд бусдын биед халдаж, гэмтэл учруулаад хэргийн газраас зугтсан хэрэгт холбогдож, эрэн сурвалжлагдаж байгаа аж.

Тодруулбал Австралийн цагдаагийн газрын мэдээлснээр, 2022 оны тавдугаар сарын 15 /2022.05.15/-ны Ням гарагийн 01.15 цагийн орчимд Австралийн “Strathfield” галт тэрэгний буудалд “яаралтай тусламж” дуудсан байна. Дуудлагын дагуу цагдаа нар очиход, автомашины зогсоол дээрээс толгойдоо гэмтэл авсан эрэгтэйг олжээ. Иймд толгойдоо гэмтэл авсан 31 настай эрэгтэйг түргэн тусламжийн эмч нар "Royal Prince Alfred" эмнэлэгт хүргэсэн бөгөөд түүний биеийн байдал нь хүнд байгаа аж.

Харин гэрчүүд 31 настай эрэгтэй рүү гурван хүн дайрсан бөгөөд тэд төмөр замын вокзал руу зугтаж байхыг харсан гэж. Мөн тэд хар үстэй ази төрхтэй байсан гэж тодорхойлжээ.

Иймд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд гурван эрэгтэйн камерын дүрсийг олон нийтэд ил болгож, тодорхойлжээ. Үүнд: эхний эрэгтэй нь “Angels, Paris” гэсэн бичигтэй цагаан подволк, жинсэн өмд, цагаан пүүз, зүүлт, хар малгайтай, хоёр дахь эрэгтэй алтан хүзүүний зүүлт, хар өмд, цагаан пүүз бүхий хар хөх өнгийн подволк өмссөн. Тэрээр зүүн гарын шуунд шивээстэй. Гурав дахь эрэгтэй нь хар хүрэм, хар өмд, цагаан пүүз бүхий хар хүрэм өмссөн” гэжээ.

Австралийн цагдаагийн мэдээлэл. 2022.05.15