Украины зэвсэгт хүчин Оросын цэргийн хүчийг хөөн гаргаж, Харьков муж дахь улсын хил дээрээ хүрсэн гэж мэдэгджээ

Украины зэвсэгт хүчин Оросын цэргийн хүчийг хөөн гаргаж, Харьков муж дахь улсын хил дээрээ хүрсэн гэж мэдэгджээ

Украины Зэвсэгт хүчний Харьков дахь нутаг дэвсгэрийн хамгаалалтын 127 дугаар бригадын 227 дугаар батальон Оросын цэргийн хүчийг хөөн гаргаж, Харьков муж дахь улсын хилийн хэсэгт хүрсэн талаар Украины Батлан ​​хамгаалах яам мэдээлжээ. 

Харин Украины цэргийнхэн аль газар хилийн зурваст хүрсэнийг тодорхой заагаагүй бөгөөд Оросын хил рүү Украины арми цаашид урагшлахгүй байхыг хичээж байна гэж Жанжин штаб өнөөдөр /2022.05.16/ өглөөний тоймдоо мэдэгджээ. Сонирхуулахад, 5 дугаар сарын 13-нд Америкийн Дайны судалгааны хүрээлэнгээс Украин Харьковын төлөөх тулалдаанд ялалт байгуулж, Оросын арми ухрахаас өөр аргагүй болсон гэж бичжээ. Сүүлийн хэдэн өдөр Оросын Зэвсэгт хүчин сөрөг довтолгоог идэвхтэй явуулж буй Украины дайчдад бараг ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй байна. 

Эх сурвалж: focus.ua