ТОДРУУЛГА: Дүүг замаар уйлсан явж байхад нь эрлийн багийн хүн олсон байсан. Биеийн байдал нь хэвийн байгаа

ТОДРУУЛГА: Дүүг замаар уйлсан явж байхад нь эрлийн багийн хүн олсон байсан. Биеийн байдал нь хэвийн байгаа

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын аравдугаар хорооноос өчигдөр /2022.05.16/ 17.00 цагийн үед хоёр настай охин алга болсон учир эрэн хайх ажлыг эхлүүлээд байсан.

Тэгвэл өчигдөр 20.00 цагийн үед охиныг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр хорооны иргэн охиныг олж ар гэрийнхэнд нь мэдэгдсэнээр эрэн хайх ажлыг зогсоосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл алга болоод олдсон охины талаар ар гэрийнхэнтэй нь холбогдож болсон явдлыг тодуулахад "Хамаатны дүү маань алга болсон талаар гэрийнхэн нь бидэнд мэдэгдэж, цахим сүлжээнд түгээж өгөхийг хүссэн. Энэ дагуу дүүгийнхээ зургийг нийтэлсэн. Дүүг маань эрлийн багийнхан эсэн мэнд олсонд үнэхээр их баярлаж байгаа. Дүү  маань зам дээр уйлчихсан явж байхад нь эрлийн багийн хүн олж, ар гэрийнхэнд нь мэдэгдсэн гэсэн. Дүүгийн маань биеийн байдал сайн байгаа. Дүүг минь олоход тусалсан бүх хүнд маш их баярлалаа гэж хэлмээр байна" гэлээ.