Ц.Ариунболд: Хөгжлийн банктай холбоотой НАЙМАН хүнд хилийн хориг тавьсан

Ц.Ариунболд: Хөгжлийн банктай холбоотой НАЙМАН хүнд хилийн хориг тавьсан

Хөгжлийн банкны Хянан шалгах түр хорооны хуралдаанаар Хөгжлийн банкны удирдлага болон Улсын Ерөнхий прокурорын мэдээллийг сонсож байна.

Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын Ц.Ариунболд "Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шалгаж байгаа. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банктай холбоотойгоор 8 хүнд хилийн хориг тавьсан. Харин гэр бүлийнх нь хүмүүст хилийн хорих тавих боломжгүй. Учир нь зөвхөн гэмт хэрэгт холбогдсон хүмүүст л хилийн хорих тавих боломжтой" гэлээ.