Өнгөрсөн шөнө угаарын хийд хордсон 13 дуудлага иржээ

Өнгөрсөн шөнө угаарын хийд хордсон 13 дуудлага иржээ

Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшинд хордож амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байж болзошгүй дуудлага мэдээлэл Цагдаа болоод Хордлогын үндэсний төвд өдөр бүр бүртгэгдсээр байна. Энэ сарын 4-6 өдрүүдэд 61 айл өрхийн, 122 иргэн угаарт өртөж, тэдгээрийн 56 иргэн хүлээн авах тасгаар эмчлүүлж, 39 иргэн зөвлөгөө авч, 11 иргэн хэвтэн эмчлүүлж, 6 иргэн харамсалтайгаар амиа алдсан тоон мэдээлэл байгаа юм.

Тэгвэл өнгөрсөн шөнө буюу энэ сарын 7-8 нд шилжих шөнө Нийслэлийн хэмжээнд угаарын хийд хордсон байж болзошгүй 13 иргэн дуудлага мэдээлэл өгсөн байна. Гэр хорооллын айл өрхүүдэд шахмал түлшийг хэрхэн зөв түлэх талаарх арга зүйн зөвлөмжийг Тавантолгой түлш ХХК-иас өгч байгаа билээ.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө