Хөгжлийн банкны дэд захирлын өрөөнд АТГ-ын албан хаагчид нэгжлэг хийжээ

Хөгжлийн банкны дэд захирлын өрөөнд АТГ-ын албан хаагчид нэгжлэг хийжээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс “НВЦ” компанид шалгалт явуулж, ерөнхий захирал Ц.Баатарбилэгийг өнгөрсөн баасан гарагт саатуулсан байдаг. Учир нь “НВЦ” компани нь Хөгжлийн банкны хөрөнгөөс санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, санхүүжилт, эргэн төлөлт болон зээл олгохдоо хууль зөрчсөн эсэхийг АТГ-аас шалгаж байгаа аж.

Учир нь түүнийг 2017 онд Хөгжлийн банкны захирлуудад авлига өгч, 21 сая ам.долларын зээлийг гаргуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн гэсэн албан бус мэдээлэл байгаа юм.

Мөн тус хэрэгтэй холбогдуулж Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлын өрөөнд өнгөрөгч даваа гарагт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэсээс нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байна.