Йенс Столтенберг: Швед, Финландын НАТО-д элсэх хүсэлтийг халуун, дотноор хүлээн авч байна

Йенс Столтенберг: Швед, Финландын НАТО-д элсэх хүсэлтийг халуун, дотноор хүлээн авч байна

Финланд, Швед улсууд НАТО-д элсэх хүсэлтээ албан ёсоор гаргасан хэмээн тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдлээ. Өнөөдөр хоёр орны элчин сайд НАТО-ийн тэргүүнтэй уулзсан юм.

Йенс Столтенберг хоёр орны төлөөлөгчдийн өргөдлийн хүлээн авсны дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Финланд, Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг би тун халуун, дотноор хүлээн авч байна. Тэд бол бидний хамгийн ойрын түнш” гэжээ. 

Одоо Швед, Финландын өргөдлийг хэлэлцэж, 30 орны төлөөлөгчдийн дунд санал хураалт явуулах юм.

Эх сурвалж: Aljazeera




“BONUS BOOST” BSB-д

12 цагийн өмнө