Б.Баасанцогтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоожээ

Б.Баасанцогтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоожээ

Тагнуулын ерөнхий газраас дөрөвдүгээр сарын 05-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж өмгөөлөгч  Б.Баасанцогтыг баривчилсан билээ. Улмаар анхан шатны шүүхээс түүнийг цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгаад байсан юм.

Тэгвэл Б.Баасанцогтод авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ. Тодруулбал түүний өмгөөлөгчид Б.Баасанцогтод авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргаад байсан юм. Харин уг асуудлыг хянан хэлэлцээд, энэ сарын 13-ны өдөр хязгаарлалт тогтоох арга хэмжээ авсан байна. Өөрөөр хэлбэл Б.Баасанцогтын цагдан хорих арга хэмжээг өөрчилж, суллажээ. 

Ташрамд өгүүлэхэд, тагнуулын байгууллагаас "Зэвсэгтэй этгээдүүдийг саатуулахад өмгөөлөгч Б.Баасанцогт нарын галт зэвсгүүд байсан тул түүнийг сэжигтнээр татаж, саатуулсан" гэдгийг мэдээлсэн байдаг.