Каннын кино наадмын хүндэт шагналыг Том Круз хүртжээ

Каннын кино наадмын хүндэт шагналыг Том Круз хүртжээ

АНУ-ын жүжигчин Том Круз Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртлээ. Энэ тухай лхагва гарагт зохион байгуулагчид твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

"Гэнэтийн бэлэг! Том Круз "Top Gun: Maverick" киноны нээлтийн өмнөхөн хүндэт "Palme d'Or"-ыг хүртлээ гэж кино наадмын твиттер хуудсанд мэдээлсэн байна. Энэхүү ховор шагналыг онцгой тохиолдлуудад олгодог бөгөөд ихэвчлэн шагналтны бүх карьерынх нь титэм болдог. Круз энэ шагналыг хүртсэн Америкийн гурав дахь жүжигчин болж байна. Урьд нь Форест Уитакер, Жоди Фостер нар хүртэж байжээ. Өдгөө 59 настай Круз "Top Gun: Maverick" киноныхоо нээлтэд оролцохоор 30 жилийн дараа анх удаа Каннын наадамд оролцжээ.  Найруулагч Жозеф Косинскигийн "Top Gun: Maverick" кино бол нэгэн цагт залуу Том Крузын карьерыг эхлүүлсэн "Top Gun" хит киноны үргэлжлэл юм. Коронавирусний цар тахлын улмаас киноны нээлт хоёр жилээр хойшилжээ.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө