Иргэн Ч.Цогтбаатар үр тарьж хоёр жилийн хугацаанд  "Заган ой" бүтээжээ

Иргэн Ч.Цогтбаатар үр тарьж хоёр жилийн хугацаанд  "Заган ой" бүтээжээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Ч.Цогтбаатар ах дүү нарын хамт “Заган ой”  үрээр тарьж ургуулах ажлыг 2018 оноос хийж хэрэгжүүлж эхэлжээ.

Говь нутагт цөлжилтийг зогсоох хамгийн ач холбогдолтой ургамал нь заг мод байдаг. Нөөц нь жилээс жилд багсаж буй загийг тарьж ургуулах аргыг Монголчууд сайн мэддэггүй. Тиймээс дээрх ах дүүсийн нэг нь Хятад Улсад заг модыг үрээр тарьж ургуулах ажил хийж туршлага судалж ирсэн байна.

Ингэснээр тэд 2 жилийн хугацаанд 300 га газарт суулгах 250,000 ширхэг суулгацыг амжилттай ургуулж авчээ.

Түүнчлэн загийг үрээр тарих нь ихээхэн хөдөлмөр хугацаа шаардсан ажил. Загийн навч гэж хэлж болох замбагыг намар түүж авна. Түүн дотроос загийн үр болох шар будаанаас жижигхэн хар үрийг түүж авч, бууцаар бордсон талбайд суулгаж ургуулдаг аж.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө