ВИДЕО: Мөрийтэй тоглож баригдсан иргэдийн дунд эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ

ВИДЕО: Мөрийтэй тоглож баригдсан иргэдийн дунд эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Ш", "Б" нар нь 13 хүний дунд хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан үйлдлийг шуурхай газар дээр нь илрүүлжээ.

Тодруулбал, тус нутаг дэвсгэрт хууль бусаар покер тоглож байсан бөгөөд хэргийн газраас бэлнээр 238 мянган төгрөг,  200 читон, 18 ширхэг гар утсыг хураан авсан байна. Мөн уг этгээдүүд дунд СБД-ийн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан иргэн А-г олж тогтоон харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

ВИДЕО: