Ч.Өнөрбаяр: Өөрсдийгөө АН-ын дарга гэж нэрлээд байгаа хэсэг хүн Улсын дээд шүүхэд нөлөөлөх гэж оролдож байна

Ч.Өнөрбаяр: Өөрсдийгөө АН-ын дарга гэж нэрлээд байгаа хэсэг хүн Улсын дээд шүүхэд нөлөөлөх гэж оролдож байна

Ардчилсан намын гишүүд, төлөөлөгчид 4/11 хэвлэлийн бага хурлаа Төрийн ордонд хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Маргааш буюу тавдугаар сарын 20-ны өдөр болох Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд өөрсдийгөө АН-ын дарга гэж нэрлээд явж байгаа хэсэг бүлэг хүн нөлөө, дарамт үзүүлэх гэж оролдож байна. Үүнтэй холбоотой АН-ын байр суурийг илэрхийлье.

Та бүхэн мэдэж байгаа байх. Хаан байх үедээ л Монгол Улсын шүүх рүү хамгийн түрүүнд дайрсан. Түүний тамгын газрын дарга гэж нөхөр бий. УИХ-ын даргынхаа дүрээс одоог хүртэл гарахгүй байгаа. Энэ хоёр хүн нийлж шүүхийг улс төрчдийн гар хөл болгож, өөрсдийн халаасны юм шиг аашилж, аяглаж ирсэн.

Үүндээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж институтийг ашиглаж ирсэн. Нэг хүнд зориулж хүртэл хууль гаргаж байсан. Монгол төрийн түүхэнд нэг хүнд зориулж хууль гаргаж байсан инээдэм байдаггүй.

Өчигдөр манай хэдэн гишүүн УИХ-д хуулийн төсөл өргөн барилаа. Энэ хүмүүст хэн зөвлөгөө өгөөд байгааг мэдэхгүй юм.  Монгол Улсын нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах ёстой, энэ эрх ашгийн үүднээс хууль санаачлах ёстой гишүүд маань нэг хүнд албан тушаал бий болгохын тулд, даргын ажил авахын тулд хуулийн төсөл өргөн барьж байгаа нь хэтэрхий инээдэмтэй хэрэг юм. Ийм хуулийн төслийг хэлэлцээд сууж байдаг УИХ ч гэж байхгүй байх. Гишүүдэд маань хэн ийм арга ядсан зөвлөгөө өгөөд байгааг мэдэхгүй байна. Нэг бол ямар ч хуулийн мэдлэггүй хүмүүс зөвлөөд байна. Эсвэл цаанаа ямар ч үнэт зүйл зарчимгүй, эрх мэдэлд хүрэхийн тулд хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй хүмүүсийн хийж буй үйлдэл гэж ойлгож байна” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: