ШУУРХАЙ: Өчигдөр гарсан зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж, нэг хүн нас баржээ

ШУУРХАЙ: Өчигдөр гарсан зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж, нэг хүн нас баржээ

Өчигдөр /2022.05.18/ Баянзүрх дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр Улиастай руу эргэх автозам дээр нийтийн тээврийн автобус, "Портер" маркийн автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус хэргийн талаар эх сурвалж, “Автобус, ачааны автомашин хоорондоо мөргөлдсөний улмаас зорчиж явсан нийт 34 иргэнд анхны тусламж үзүүлж, 11 иргэнийг ГССҮТ-д шуурхай хүргэгдсэн бол нэг иргэн нас бараад байна. Харин зам тээврийн тус осол дүрэм зөрчиж, урсгал сөрснөөс болж гарсан байж болзошгүй байна” гэлээ.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө