Финланд, Шведийг НАТО-д элсэхийг Турк улс эсэргүүцэж, "терроризмын зочлох байр шиг улсууд" гэж тодорхойлжээ

Финланд, Шведийг НАТО-д элсэхийг Турк улс эсэргүүцэж, "терроризмын зочлох байр шиг улсууд" гэж тодорхойлжээ

“Финланд, Швед улсууд НАТО-д элсэх гэтэл үүнийг нь Турк улс эсэргүүцэж, холбоотнуудаа гайхшруулж, “эрэг чангалах” мэдэгдэл хийлээ” хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Тодруулбал өчигдөр /2022.05.18/ Туркийн Анкара хотод болсон хурлын үеэр тус улсын Ерөнхийлөгч Эрдоган хэлэхдээ, “НАТО-гийн гишүүд Туркийн аюулгүй байдлын асуудлыг “хүндэтгэж, дэмжинэ" гэж найдаж байна” гэжээ. Учир нь Эрдоган тус хоёр улсыг Курдистаны ажилчны нам буюу Курдистаны салан тусгаарлах намын гишүүдийг орогнуулж байна гэж буруутгаж байгаа аж. Учир нь тэрээр Финлянд, Швед улсуудыг "терроризмын байгууллагуудын зочлох байр шиг" гэж тодорхойлжээ. 

Эх сурвалж: CNN