Шри Ланкийн иргэд амьдралынхаа хамгийн хүнд үетэй тулгарна гэв

Шри Ланкийн иргэд амьдралынхаа хамгийн хүнд үетэй тулгарна гэв

Шри Ланк улсыг сүүлийн үеүдэд хамарсан санхүүгийн хямрал улам даамжирч байгаа тул тус улсын шинэ Ерөнхий сайд Ранил Викремесингхэ ойрын хоёр сар улс даяараа амьдралынхаа хамгийн хэцүү үетэй тулгарна гэж мэдэгдээд буй.

Тодруулбал, одоогоор тус улсын санхүүгийн нөхцөл байдал онц ноцтой гэж тодорхойлох хэмжээнд очоод байгаа бөгөөд улс даяараа шатахуун, хүнс, эм тариа импортлох боломжгүй болжээ. 2019 оны байдлаар тус улсын гадаад валют нөөц 7.5 тэрбум ам.доллар байсан бол одоо 1 сая ам.доллар олох нь Төрийн сангийнхаа хувьд маш том сорилт болсон аж.

Энэ талаар Викремесингхе хэлэхдээ "Улс даяараа шатахууны ямар ч нөөцгүй болсон. Бид дампуурлын ирмэг дээр ирсэн. Өдөрт найм хүртэл цаг үргэлжлэх цахилгааны тасалдал ойрын хоёр сардаа улам даамжрах төлөвтэй бөгөөд бид өөрсдийгөө золиосолж, энэ үеийн сорилтуудыг даван туулахад бэлтгэх ёстой. Гадаад зээлээ хугацаанд нь төлж чадаагүй, одоогоор гадаад өр 51 тэрбум ам.долларт хүрээд байна” гэжээ.

Эх сурвалж: BBC, The Guardian