“IСT SPORT-2022” Харилцаа, Холбоо мэдээллийн технологийн салбарын спорт наадам болж байна

“IСT SPORT-2022” Харилцаа, Холбоо мэдээллийн технологийн салбарын спорт наадам болж байна

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын ажилчид албан хаагчдын дунд зохион байгуулагддаг “ICT SPORT” спорт наадам ковид-19 цар тахалын улмаас 2 жил завсардаад байсан бол энэ жил 05 дугаар сарын 16-наас 30-ны өдрүүдэд сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөг, шатар, ширээний теннис, дартс, цахим спорт/Dota 2, CS Go, PUBG Mobile/ 3×3 сагсан бөмбөг гэсэн 8 төрлөөр зохион байгуулагдаж байна.

Энэхүү наадамд салбарын 25 байгууллагын нийт 800 гаруй тамирчид хурд, хүч авхаалж самбаагаа сорин оролцож байна. Мөн энэ жил тус наадамд Инновац, цахим бодлогын байнгийн хорооны баг тамирчид анх удаа оролцож байгаа бөгөөд салбарын нийт ажилтан, албан хаагчдын эв нэгдэл, харилцан ойлголцлыг бэхжүүлсэн сайхан тэмцээн болж байгааг онцоллоо. “ICT SPORT-2022” спортын наадмын Ерөнхий зохион байгуулагчаар Мэдээлэл  холбооны операторуудын ассоциаци ажиллаж байна.




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө