Коста-Рика улсын засгийн газар Оросын хакеруудад барьцаалагдаж, онц байдал зарлажээ

Коста-Рика улсын засгийн газар Оросын хакеруудад барьцаалагдаж, онц байдал зарлажээ

Коста-Рика улсын засгийн газар Оросын хакеруудад барьцаалагджээ.

Тодруулбал,  Оросын хакерын картел Коста Рикагийн засгийн газрын эсрэг маш ер бусын кибер халдлага үйлдэж, татвар хураах, экспортлох системийг сар гаруйн хугацаанд доголдуулж, тус улсад онц байдал зарлахад хүргэсэн байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд эхэлсэн тус халдлагыг ОХУ-д байрлах Conti бүлэглэл 20 сая ам.доллар төлөхгүй бол хулгайлсан бүх мэдээллээ задруулна гэж сүрдүүлсэн байна.

Тус бүлэглэлийг хянадаг шинжээчдийн үзэж байгаагаар тус бүлэглэл сүүлийн үед АНУ, Европоос Төв болон Өмнөд Америкийн орнууд руу анхаарлаа хандуулж магадгүй бөгөөд Украиныг дэмжсэн үндэстнүүдийн эсрэг хариу арга хэмжээ авч буй нь энэ гэжээ.

Өнгөрсөн сард тус улсад ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хакердах кампанит ажил өрнөж байсан ч халдлагыг үл тоомсорлож, үүнийг техникийн асуудал гэж тайван дүр төрхөө хадгалах гэж их хичээсэн юм. Харин шинээр сонгогдсон ерөнхийлөгч Родриго Чавес бүрэн эрхийн хугацаагаа үндэсний хэмжээнд онц байдал зарласнаар эхэлсэн. Тэрбээр, “Бид дайны байдалтай байна. Одоогоор Засгийн газрын харьяа 27 төрийн байгууллага халдлагад өртсөнөөс 9 нь ихээхэн хэмжээний хохирол амссан байна” гэжээ.

Эх сурвалж: NYTimes