Япон улс Украинд дахин 300 сая ам.долларын зээл олгоно

Япон улс Украинд дахин 300 сая ам.долларын зээл олгоно

Оросын түрэмгийллийг эсэргүүцсээр байгаа тус улсын хүмүүнлэгийн хэрэгцээнд зориулж Украинд 300 сая ам.долларын нэмэлт зээл олгохоор Японы засгийн газар шийдвэрлэсэн тухай NHK телевиз мэдээлэв.

Энэ долоо хоногийн эхээр Япон Украинтай 300 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Ингэснээр арлын улс Киевт нийт 600 сая ам.долларын зээл олгож буй.  

Түүнчлэн "Японы засгийн газар Украин болон түүний ойр орчмын орнуудыг хүмүүнлэгийн болон санхүүгийн тусламжаар дэмжиж байгаа бөгөөд тус улсын эрх баригчид Украинд илүү их дэмжлэг үзүүлэх тодорхой арга замыг хэлэлцэж байна" гэж сэтгүүлчид бичжээ. 

Эх сурвалж: Фокус