ВИДЕО: "Х.Баттулгыг бүртгэхгүй бол зулын гол болно", "Намдаа хүрээд ир" гэсэн ХОЁР тусдаа жагсаал УДШ-ийн гадна болж өндөрлөв

ВИДЕО: "Х.Баттулгыг бүртгэхгүй бол зулын гол болно", "Намдаа хүрээд ир" гэсэн ХОЁР тусдаа жагсаал УДШ-ийн гадна болж өндөрлөв

Өнөөдөр /2022.05.19/ Улсын дээд шүүх /УДШ/-ийн үүдэнд “Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхийг шаардсан” зарим иргэдийн суулт болсон бол, тус шүүхийн замынх нь эсрэг талд Х.Баттулгыг эсэргүүцсэн АН-ын М.Тулгат тэргүүтэй зарим гишүүдийн “Нам дээрээ хүрээд ир” жагсаал боллоо.

Учир нь зарим иргэд АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгэхгүй бол, “Зулын гол болно” гэж мэдэгдэж, лоозон барьсан байсан юм. Иймд АН-ын М.Тулгат тэргүүтэй зарим гишүүд “хэн нэгнийг дарга болгохын тулд зулын гол болж болохгүй. Нам /АН/ дээрээ хүрээд ир” хэмээн мэдэгдэж байлаа. 

Тэгвэл яг одоо /2022.05.19/ 22:00 цагийн байдлаар дээрх жагсаалууд тарж, маргааш /2022.05.20/ 10:00 цагт үргэлжлэхээр болжээ.

Харин Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-аас шүүгчдийн хараат бус байдал нөлөөлөх зорилготой байж болзошгүй тус жагсаалыг таслан зогсоохыг цагдаагийн байгууллагаас хүсээд байна. 

ВИДЕО: