С.Амарсайханы ах С.Нэргүй: Сэтгүүлчийг сүрдүүлсэн гэдэг асуудлыг шалгуулахаар цагдаад хандсан /ВИДЕО/

С.Амарсайханы ах С.Нэргүй: Сэтгүүлчийг сүрдүүлсэн гэдэг асуудлыг шалгуулахаар цагдаад хандсан /ВИДЕО/

Шадар сайд С.Амарсайханыг Хотын дарга байхдаа "Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж олон га газар авсан" гэх мэдээллийг сэтгүүлч С.Будрагчаа, Ц.Анхзул нар олон нийтэд хүргэсэн. Харин энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор С.Амарсайхан сайдын төрсөн ах С.Нэргүй нь сэтгүүлчийг сүрдүүлсэн гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл бид энэ талаар “Сайн Номуун хийд”-ийн хамба лам С.Нэргүйгээс тодрууллаа.

ВИДЕО: 

-СЭТГҮҮЛЧИЙГ СҮРДҮҮЛСЭН АСУУДАЛД ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААС ХАРИУ ИРЭХЭЭР АЛБАН ЁСООР ТАЙЛБАР ХИЙНЭ-

Шадар сайд С.Амарсайханы ах С.Нэргүй

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийнсүлжээнд Шадар сайд С.Амарсайханы талаарх мэдээлэл бичсэн сэтгүүлчийг таныг сүрдүүлж, дарамталсан гэдэг мэдээлэл гараад буй. Та энэ тал дээр тайлбар, мэдээлэл өгөөч?

-Сүүлийн үед манай гэр бүл, хувийн ажил амьдрал руу чиглэсэн янз бүрийн гүтгэлгүүдийг зохион байгуулалттай тарааж байна. Тиймээс хууль хяналтын байгууллагуудад хандсан. Энэ талаар тодорхой хариу ирэхээр олон нийтэд нээлттэй мэдээлэл өгч, албан ёсоор тайлбар хийнэ. Одоо тайлбар өгөхгүй.

-Та С.Амарсайхан сайдын талаар мэдээлэл бичсэн сэтгүүлч рүү зурвас бичсэн нь үнэн юм болов уу?

-Гүжир, гүтгэлгүүд хэрээс хэтэрч байна. Хүний хийгээгүйг хийсэн болгож, ямар ч байдлаар харлуулж, гүтгэдэг зүйл газар авчээ.

-Тухайн сэтгүүлч тантай холбоотой биш, дүүгийн тань талаар мэдээлэл бичсэн байсан шүү дээ?

-Сүүлийн үед С.Амарсайхантай холбоотой харлуулж, гүтгэх ажиллагаа явагдаж байна. Ер нь С.Амарсайхантай холбоотой хурга, ишиг байсан ч харлуулах зорилготой хэсэг бүлэг хүмүүс байх шиг байна.