НҮБ ирэх сараас ажилчдынхаа цалинг тавьж чадахаа болино гэв

НҮБ ирэх сараас ажилчдынхаа цалинг тавьж чадахаа болино гэв

Өчигдөр буюу аравдугаар сарын 8-ний өдөр НҮБ-ын тэргүүн Антонио Гуттереш олон нийтэд мэдээлэл хийх үеэрээ, хэрэв гишүүн орнууд татвараа төлөхгүй хэвээр байвал дараа сараас ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүрнэ гэж мэдэгдлээ. Өнгөрсөн сард болсон ерөнхий Ассамблейн чуулганы төсвийг оны эхнээс хойш урсгал зардлуудаа танасны хүчинд босгож чадсан тухайгаа мөн тайлбарласан юм.

Тэрбээр, “НҮБ сүүлийн 10 жил тохиолдоогүй санхүүгийн хямралтай тулгараад байна. Арваннэгдүгээр сард ажилчдын цалинг тавих хөрөнгө хомс болсон. Байгууллагын цаашдын үйл ажиллагаа эрдсэлд ороод байна” гэжээ.

Одоогоор НҮБ-ийн гишүүн 193 орны 129 нь энэ оны татвараа төлөөд байгаа юм байна. АНУ-ын хувьд нийт татварын 22 хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд үүнд тус улсын ерөнхийлөгч Доналд Трамп шүүмжлэлтэй хандаж, бүх улс орон адил хэмжээний татвар төлдөг болох байр суурийг баримталдаг. Тиймдээ ч АНУ өмнөх жилийнхээ үлдэгдэл 381 сая доллар болон энэ жилийн 674 сая долларыг тус тус төлөөгүй байгаа аж.




Г.Хэрлэн аваргын төлөө барилдана

12 цагийн өмнө

Шуурхай мэдээ