Шинээ баригдах 22 давхар байшин дотор 1-4 давхарт П.Гэндэн сангийн музей байдлаар баригдана гэв

Шинээ баригдах 22 давхар байшин дотор 1-4 давхарт П.Гэндэн сангийн музей байдлаар баригдана гэв

Хэлмэгдэгсдийн музей буюу П.Гэндэнгийн нэрэмжит музейг өчигдөр /2019.10.08/ буулгасан. Уг асуудлаар дөнгөж сая Хот байгуулалт, хөгжлийн газраас мэдээлэл өглөө.Уг мэдээллийн үеэр Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн зээ хүү С.Бэхбат дараах тайлбарыг хийв.

ТЭРЭЭР:

“Дураараа эвдлээд нураачихсан гэдэг үгтэй би санал нийлэхгүй. Уг музейд үзмэрийн хувьд мөнгөн илэрхийллээр үнэтэй цайтай юм бараг байхгүй. Голдуу хүнтэй холбоотой баримт бичиг зураг сэлт байдаг. Тиймээс хуучин конторын өрөөнүүд л өөрчлөгдөнө. Доторх зохион байгуулалт угаас олон жилийн турш өөрчлөгдсөн.

Би эдийн засагч хүн. Гэндэнгийн музейтэй хамт миний амьдралын олон жил өнгөрсөн. Аав ээж хоёрынхоо амьдарч байсан газрыг би ч хайрлана. Мэдлэг боловсролтой гэж өөрийгөө үнэлж явдгийн хувьд би буруу тооцоолол хийгээгүй, Монголынхоо хамгийн сайн архитекторуудаас ч зөвлөгөө авсан.

Олон улсын хартиг бид үүнд баримталж хандсан бөгөөд олон улсын чиг хандлагыг хэрэгжүүлж яваа. Та бүхэнд дахин хэлэхэд хоёр давхар энэ байшин өвөл болохоор нэг цаг халаалт зогсох л юм бол паар нь шууд хөлддөг, тэр үед паарыг нь солих хэрэгтэй болдог. Бохирын асуудал ч маш хүнд, нэвчээд, цэвдэг шиг болчихсон байдаг.  Энэ олон жилийн хугацаанд хэд хэдэн хувилбарыг хүмүүстэй ярьсан бөгөөд амаргүй гэдгийг ч ойлгосон. Энэ асуудлаар би хэд хэдэн төр засагтай ярилцаж байж, арай гэж биелэлээ олсон.  

Мөн энэ үеэр Нийслэлийн Ерөнхий төвөлгөөний газрын албан хаагч “шинээр баригдах байшингийн 1-4 давхарт нь П.Гэндэн сангийн 2 давхар байшинг бариад музей байдлаар ашиглана. Бусад давхар нь ажлын байрны зориулалтаар ашиглана”  гэсэн юм.




Г.Хэрлэн аваргын төлөө барилдана

12 цагийн өмнө

Шуурхай мэдээ