ФОТО: Prius Center-ийн хамт олон нэгдэж Чингэлтэй дүүрэгт мод тарьжээ

ФОТО: Prius Center-ийн хамт олон нэгдэж Чингэлтэй дүүрэгт мод тарьжээ

Байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулахаар төлөвлөснийг  НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд манай улс зарласны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд бидний хэзээний танил Prius Center-ийн хамт олон нэгдэж өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд мод тарьж, эх дэлхийг ногоон болгох үнэтэй үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрээ орууллаа.

Байгаль орчинд ээлтэй эко төмөр хүлгүүдийг Монголчуудад танилцуулж, найдвартай шуурхай үйлчилгээгээр бидний танил болсон Prius center нь үйл ажиллагаагаа эхлээд хэдийн 10 жилийн хугацаа өнгөрсөн байна. Бүрэн итгэл бидний туршлага уриатай Prius Center-ийн хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж үр хойч үедээ ногоон ирээдүй үлдээхийн тулд Мод тарьж эх дэлхийдээ хөрөнгө оруулалт хийхийг иргэддээ уриалж байна.