ВИДЕО: Украины тэргүүн хатагтай “Украины бусад гэр бүлийн адил манай гэр бүл салсан. Тэр ажлын төлөө амьдардаг”

ВИДЕО: Украины тэргүүн хатагтай “Украины бусад гэр бүлийн адил манай гэр бүл салсан. Тэр ажлын төлөө амьдардаг”

Украины Тэргүүн хатагтай Олена Зеленска нөхөр Володимир Зеленскийтэй хамт ховорхон ярилцлага өгсөн талаар BBC агентлаг онцолсныг орчуулан хүргэж байна.

Тодруулбал, тэд Украины дайн эхэлснээс хойш хоёр дахь удаагаа уулзаж буй нь энэхүү ярилцлагын үеэр бөгөөд ярилцлага өгөөд ч болов хамт байгаадаа баяртай байгаагаа дурдсан байна.

Хатагтай Олена Зеленски “Украины бусад гэр бүлийн нэгэн адил манай гэр бүл салсан.

Сэтгүүлч: Дайн үндсэндээ таниас нөхрийг чинь авсан байна тийм үү?

Олена Зеленски: Хэн ч миний нөхрийг надаас салгахгүй, тэр байтугай дайн хүртэл. Гэхдээ тийм, тэр ажлынхаа төлөө амьдардаг. Би түүнтэй бараг уулздаггүй, сүүлийн хоёр сар хагасын турш хараагүй юм байна. Бие биетэйгээ зөвхөн утсаар л ярьсан. Энэ ярилцлагад маш их талархаж байна. Учир нь биднийг хамтдаа цагийг өнгөрөөхөд хүргэж байна шүү дээ.

Анх гаднаас гарч байсан хачин чимээнээр сэрж байснаа санаж байна. Хүн бүрийн тэгж сэрсэнтэй адил. Шөнө маш харанхуй байсан бөгөөд миний хажууд Влодимир байхгүй байгааг хараад хажуу өрөө рүү очиход тэр аль хэдийн костюм оо өмссөн байсан ч зангиагаа зүүгээгүй байсан. Би түүнээс “юу болоод байгаа юм?” гэж асуухад тэр “эхэллээ” гэж хэлсэн.

Би тэр сэтгэлийн түгшүүр айдас, тэнэглэлийг илэрхийлж дүрсэлж чадахгүйн. Тэгж хэлээд л тэр яваад өгчихсөн. Үүний дараа удаан хугацаанд хараагүй юм” гэсэн байна.

Видеог ЭНД ДАРЖ үзнэ үү