УИХ-ын гишүүн хүн амины хэрэгт холбогдсон талаар Ерөнхийлөгч Х.Баттулга ноцтой мэдэгдэл хийлээ

УИХ-ын гишүүн хүн амины хэрэгт холбогдсон талаар Ерөнхийлөгч Х.Баттулга ноцтой мэдэгдэл хийлээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн. Тэрээр өмнө нь энэ парламент, УИХ-ыг тарахыг шаардаж байсан бөгөөд энэ удаад ч мөн дахин шаардсан юм.

Харин мэдэгдэлд УИХ-ын гишүүн хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдсон талаар дурьдсан нь олны анхаарлыг татаж байна.

Учир нь өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаанд оролцохоор ирсэн АН-ын дэд дарга Г.Батхүү өндрөөс унаж амь насаа алдсан байдалтай төрийн ордоны баруун жигүүрийн нэг давхараас олдсон харамсалтай хэрэг гарсан. Энэхүү харамсалтай хэргийг Ардчилсан нам “Гадны нөлөөтэй байж болзошгүй” гэж мэдэгдэж буй.

Ерөнхийлөгчийн энэ удаагийн мэдэгдэлд дурьдсан “УИХ-ын гишүүн хүн амины хэрэгт холбогдсон” хэмээсэн нь Г.Батхүү агсаны амиа алдсан хэрэгтэй холбоотой юм биш биз гэсэн эргэлзээг олон нийтийн дунд түрүүлж байна.

Харин өнөөдрийг хүртэл Прокурор, Цагдаагийн байгууллагаас энэхүү хэргийг талаар албан ёсны тайлбар хийгээгүй байгаа юм.