79 настай эрэгтэй моринд чирэгдэн нас баржээ

79 настай эрэгтэй моринд чирэгдэн нас баржээ

Нийслэлийн Налайх дүүргийн Өвөлжөө өртөөнд нутаглаж байсан 79 настай Н мориор малдаа яваад сураггүй болсон дуудлагыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс өчигдөр /2019.10.09/ өдрийн 18:42 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн зургаан алба хаагч, хоёр автомашинтайгаар эрлийг эхлүүлжээ.

Өчигдөр 20:35 цагт Н-ийг гэрээсээ баруун хойд зүгт долоон км орчим зайтай уулын энгэрт мориндоо чирэгдэж нас барсан байсныг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгчээ.