Сагсан бөмбөгийн 3х3 ДАШТ-ны шилдэг шидэлтийн тавдугаарт н.Минжингийн шидэлт оржээ

Сагсан бөмбөгийн 3х3 ДАШТ-ны шилдэг шидэлтийн тавдугаарт н.Минжингийн шидэлт оржээ

БНХАУ-ын Ланжоу хотод Сагсан бөмбөгийн залуучуудын 3х3 U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 2-6 хооронд болж, аварга тодруулсан. Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд ОХУ-ын баг, эмэгтэйчүүдийн ангилалд Японы баг тамирчид тэргүүлсэн. Харин Монгол Улсын эрэгтэй багийн тамирчид эхний 10-т бичигдсэн бол эмэгтэйчүүдийн баг зургадугаар байрт шалгарчээ.

Манай эмэгтэйчүүдийн баг Германы багийг 13:11 харьцаагаар буулгаж авсан нь олны анхааралд ороод байгаа юм. Харин өчигдөр тус тэмцээний шилдэг 10 шидэлтийг шалгаруулсан байна. Тус жагсаалтын тавугаар байрт манай тамирчин н.Минжингийн шилдэлт багтжээ.