The Hu хамтлагийн Германы Morecore телевизид өгсөн ярилцлага олны хүртээл болжээ

The Hu хамтлагийн Германы Morecore телевизид өгсөн ярилцлага олны хүртээл болжээ

Монголд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаад буй Хүннү рок урсгалын “The HU” хамтлаг өнгөрсөн зун ХБНГУ /Герман/-д аялан тоглолтуудаа амжилттай хийсэн. Мөн тэд “Rock in park” фестивальд оролцон "Wolf totem", "Yuvu yuve yu" тэргүүтэй уран бүтээлүүдээ хүргэсэн юм. Одоо тус хамтлаг АНУ-д аялан тоглолтоо хийж байна.

Харин Германы “Morecore” телевизид өгсөн “The Hu” хамтлагийн гишүүдийн ярилцлага олны хүртээл болсон байна.

Тэд бага наснаасаа урлагийн сургуульд сурч, хөгжимтэй хэрхэн холбогдсон тухайгаа дурьдсан байна.