Охидыг хамгаалсан хуулийг яаралтай батлахыг уриалж УИХ-ын гишүүдэд туулайны чихмэл өгөв

Охидыг хамгаалсан хуулийг яаралтай батлахыг уриалж УИХ-ын гишүүдэд туулайны чихмэл өгөв

Нэгдсэн үндэстний байгууллагаас 2012 онд жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар зарласан. Энэ жилийн “Олон улсын охидын өдөр”-өөр Монголын эмэгтэйчүүдийн холбооноос "Хамтдаа хамгаалъя" акцийг өрнүүлж байна.

Сүүлийн жилүүдэд бага насны охидын эсрэг бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэл эрс нэмэгдсэн. Тиймээс МЭХ үүнийг эсэргүүцэн Хамтдаа_Хамгаалъя тайван цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Хамтдаа Хамгаалъя цуглааны хүрээнд охид, бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад УИХ-ын гишүүдийг эцэг, эх хүний хувьд анхаарал хандуулж, тодорхой хуулиудад яаралтай буюу намрын чуулганаас хэтрүүлэхгүй нэмэлт өөрчлөлт оруулах санал дэвшүүлж, туулайгаар дамжуулан УИХ-ын чуулганы танхимд албан хүсэлт, саналуудаа байрлуулжээ.

Даунтай хүүхдүүдийн ээжүүд үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө сэтгэлээ шингээн бүтээсэн эдгээр бяцхан туулайнууд томчууд биднээс өмгөөлөл хамгаалал хүсч буй үрсийг төлөөлнө хэмээн МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл хэллээ. 

Охидын хүчирхийллийн эсрэг урьдчилсан арга хэмжээг авах, ялын бодлогыг чангатгах, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах нэн тэргүүний шаардлага бий гэж тэрбээр хэллээ.  Сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд гэмт хэргийн хохирогч болох, өртөх байдал 22 хувиар нэмэгдсэн байна. 

ҮЗЭХ: 




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө