Сайжруулсан түлшний асуудал хулгайн модны тээвэрлэлтийг нэмэгдүүлж байна уу

Сайжруулсан түлшний асуудал хулгайн модны тээвэрлэлтийг нэмэгдүүлж байна уу

Энэ оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулж, хэрэглэхийг хориглох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Харин нийслэлийн өрхүүдийн нүүрсний хэрэглээг Тавантолгой компанийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшээр хангана гэсэн ч иргэдийн идэвхтэй галлагаа эхлээгүй сүүлийн 7 хоногт 100 гаруй хүн угаарын хийд хордож, зургаан иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна.

Мөн иргэд ч сайжруулсан түлшийг хэрэглэхээс эмээж байна. Харин энэхүү үйл явдлыг далимдуулж, Улаанбаатар хотын ойролцоох ой модноос хулгайлах, хууль бус тээвэрлэлт нэмэгдээд байгаа бололтой. Учир нь хулгайн модны тээвэрлэлт бололтой үйлдэлтэй удаа дараа таарч байгаа тухайгаа иргэд өөрийн facebook хуудастаа нийтэлсээр байна. 

Мод, түлээний бизнес цэцэглэж бна. Гачуурт хавийн уулнаас ийм том машинууд шөнийн цагаар байнга мод зөөсөөр бна. Тэд зам чөлөөлөгдөхийг хүлээж энд тэнд нуугдаж удаан зогсоно, гэрэлгүй явна. Гачуурт орж жижиглэж савлаад цааш хот руу зөөдөг бололтой гэжээ.