Гурвалжингийн гүүрний хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгээс ТЭЦ-3 руу салдаг замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулжээ

Гурвалжингийн гүүрний хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгээс ТЭЦ-3 руу салдаг замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулжээ

Энэ сарын 7 ны өдрөөс эхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Гурвалжингийн гүүрний хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгээс ТЭЦ-3 станц руу салдаг 4 замын уулзварын чигээрээ болон зүүн гар тийш эргэдгийг болиулж, нэг чигийн хөдөлгөөнд оруулсан байна.

Замын хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах зорилгоор автозамыг нэг чигийн хөдөлгөөнд оруулжээ. Иймд заасан тэмдгийн дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн алба

Замын хөдөлгөөний өөрчлөлтийг зурагт харуулав