Н.Анхбаяр: Эрдэнэт үйлдвэрийн 300-400 мянган ам.долларын худалдан авах ажиллагаанд оролцсон

Н.Анхбаяр: Эрдэнэт үйлдвэрийн 300-400 мянган ам.долларын худалдан авах ажиллагаанд оролцсон

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болоод түүний хүү Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Анхбаяр нарыг тойрсон асуудал үргэлжилж иргэдээс шүүмжлэл дагуулж байдаг. Тэгвэл өнөөдөр Н.Анхбаярыг төрийн ордон явж байхад нь сэтгүүлчид түүнээс тодруулга авчээ.

Тэрээр энэ үеэрээ “Би дипломат албанд 2006 оноос хойш 10 гаруй жил ажиллаж байна. Мэргэжилтнээс эхлээд л ажиллаж байгаа хүн. Төрийн албаны хууль болон бусад хуульд нийцээд ажиллаж байгаа. Юм болгон дээр аавын нөлөө ороод байх вэ дээ. Би албаны үүргээ биелүүлж явж байж хувийн шинэжтэй асуултад хариулах нь зүйтэй биш” гэжээ. Харин түүнээс сэтгүүлчид Эрдэнэт үйлдвэрт шахаа хийж байсан эсэхээр лавласан байна.

Сэтгүүлч: -Таныг Эрдэнэт үйлдвэрт бараа шахахад аав тань нөлөөлсөн гэдгээ хэлсэн. Та ямар бараа нийлүүлж байсан юм бэ?

Н.Анхбаяр: -Энэ олон жилийн өмнөх явдал. Хэвлэлээр их ч явсан. Би тийм олон удаа хийгээгүй. Одоо ингээд харахад ёс зүйгүй үйлдэл. Тухайн үед би төрийн албанд ажиллаж байгаагүй. Одоо бол аав  болон би өөрөө нийтийн болон улс төрийн албанд ажиллаж байгаа тохиолдолд ийм үйлдэл нь ёс зүйгүй үйлдэл болно.

Сэтгүүлч: -Хэдэн удаа юу нийлүүлсэн бэ?

 Н.Анхбаяр: -Хоёр удаа 300-400 мянган ам.долларын худалдан авах ажиллагаанд оролцсон. Хөдөлгүүрүүд нийлүүлж байсан” гэжээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө