Улсын аварга Э.Оюунболдын нэхэмжлэлийг Шүүхээс буцаажээ

Улсын аварга Э.Оюунболдын нэхэмжлэлийг Шүүхээс буцаажээ

Энэ жил улсын наадамд түрүүлж, аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрснийг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсоор зарласан. Гэтэл Э.Оюунболд үүнийг эсэргүүцэж, “миний шээсний шинжилгээ солигдсон байна” гэж мэдэгдээд, Улсын баяр наадам зохион байгуулах хороог шүүхэд өгсөн.

Улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх түүний гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэх эсэх нь Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т заасны дагуу есдүгээр сарын 6-нд  тодорхой болох учиртай байсан юм. Харин Э.Оюунболдын нэхэмжлэлийг шүүхээс нэмж тодруулах шаардлагатай гэж буцаасан юм.

Тодруулбал Захиргааны хэргийн шүүхээс түүний нэхэмжлэлийг ЗХШХШ тухай хуулийн 53.3-т заасны дагуу 14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар шүүгчийн захирамж гаргасан билээ. Тэгвэл Улсын аварга Э.Оюунболдын шүүхээр дамжуулж Улсын баяр наадам зохион байгуулах хороонд гаргасан нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс буцаасан байна.