Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, ДУЛААН байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, ДУЛААН байна

Өнөө шөнө нутгийн төв хэсгээр өмнөх шөнөөсөө хүйтэрч хононо. Ирэх долоо хоногийн Пүрэв гараг буюу энэ сарын 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16-нд Алтайн салбар уулсаар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Энэ сарын 14-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.  

ӨНӨӨДӨР /2019.10.13 НЫ ӨДӨР/

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Хур тунадасорохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, бусад нутгаар 10-215 градус хүйтэн,  өдөртөө бүх нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно.Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр.  шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 градус, бусад хэсгээр 11-13 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна гэж Ус цаг уур орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.