Орон нутгийн прокурорын газруудын ажлыг шалгаж байна

Орон нутгийн прокурорын газруудын ажлыг шалгаж байна

Улсын Ерөнхий прокурорын газраас Улсын Eрөнхий прокурорын өгсөн үүргийн дагуу Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газруудын ажил байдлыг 2019 оны 6 дугаар сард шалган танилцсан бол энэ сарын 10-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд бүх аймаг, сум дундын прокурорын газруудын ажлыг шалгаж байна.

Улсын Ерөнхий прокурорын газрын хэлтсийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг орон нутгийн прокурорын газруудын ажлыг газар дээр нь танилцаж, Улсын Ерөнхий прокуророос өгсөн үүрэг чиглэл, даалгаврын хэрэгжилтийн байдалд дүгнэлт хийх, прокурорын хяналтын ажлыг шалгаж, прокурор, ажилтнуудтай биечлэн уулзаж санал, хүсэлтийг нь сонсох юм байна.

Уг шалгалтын үр дүнгээр прокурорын байгууллагаас 2020 онд дэвшүүлэх зорилт, зорилго, хяналтын ажлыг сайжруулах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хийх ажлын төлөвлөгөө, 2024 он хүртэлх хэтийн төлөвийг тодорхойлохоор шийдвэрлэжээ.