Өчигдөр 45 хүн хордсон гэх шалтгаанаар эмнэлгийн үйлчилгээ авчээ

Өчигдөр 45 хүн хордсон гэх шалтгаанаар эмнэлгийн үйлчилгээ авчээ

Угаарын хийд хордож зургаан иргэн амиа алдсан билээ. Анхлан угаарын хийнд хордсон гэх мэдээлэл цацагдаж эхэлснээс хойш 100 гаруй тохиолдол хуулийн байгууллагад бүртгэгджээ. Тэгвэл нас барсан зургаан тохиолдлын тавд нь эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Үүнээс гадна угаарын хийд хордлоо гэх 81 тохиолдолд нь хэрэг бүртгэл нээж, тавд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Харин өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад 22 дуудлага бүртгэгдэж 45 хүн хордсон гэх шалтгаанаар эмнэлгийн үйлчилгээ авчээ.