О.Баасанхүү: Л.Болд гишүүн Монголоо муухай харагдуулж, хар жагсаалтанд ороход ихээхэн тус болох юм шиг байна

О.Баасанхүү: Л.Болд гишүүн Монголоо муухай харагдуулж, хар жагсаалтанд ороход ихээхэн тус болох юм шиг байна

Дэлхийн парламентын холбооны хурал энэ өдрүүдэд болж байна. Тус хуралд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Учирал, Л.Болд нарын гишүүн оролцож байгаа бололтой. Харин өнөөдөр APG-аас манай улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомждоо нэмэлт, өөрчлөлт оруулж хэрэгжилтийг нь хангуулах үүрэг өгөөд байгаа билээ. Хэрэв манай улс энэ үүргийг биелүүлэхгүй бол “саарал” жагсаалтад орох бөгөөд ингэснээр санхүүгийн тогтвортой байдалд аюул учрах нөхцөл байдал бүрдээд байгаа юм.

Тэгвэл Дэлхийн парламентын холбооны хуралд оролцож байгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттер хуудастаа, “Дэлхийн парламентын хуралд Монголоо төлөөлөн оролцож байна. Болд гишүүн ирж Зоригийн хэргээр Монголоо муухай харагдуулж, хар жагсаалтанд ороход ихээхэн тус болох юм шиг байна” гэжээ.

Учир өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Дэлхий парламентын холбооны нэрийг барьж С.Зориг агсны хэргийн талаар худал мэдээлэл хийсэн гэж байгаа юм.




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө