Японд болсон хар салхины улмаас 12 хүн амиа алдаж, 15 хүн сураггүй болжээ

Японд болсон хар салхины улмаас 12 хүн амиа алдаж, 15 хүн сураггүй болжээ

Япон улсад сүүлийн 60 жил болж байгаагүй хүчтэй хар салхи нүүрлээд байна. Тавдугаар ангилалд багтах “Хагибис” хар салхины хурд 144-216 км цагийн хурдтай байжээ. Японыг дайрч өнгөрсөн “Хагибис” хар салхи одоо Номхон далайн эрэг орчмын бүсийг чиглэн урагшилж байгаа аж.

Энэхүү байгалийн гамшигийн улмаас 12 хүн амиа алдаж, 128 хүн бэртэж, гэмтжээ. Мөн 15 хүн сураггүй болсон талаар NHK телевиз мэдээлсэн байна. Түүнчлэн 41 мянган өрхийн цахилгаан тасарсан аж. Хар салхи, борооны улмаас үерт автсан бүс нутгийн иргэдийг Японд нүүлгэн шилжүүлж байна.